Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй алга болсон иргэн Н гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сарын 08-ны өдөр 29 настай, эрэгтэй Н гэгч нь мотоциклоо унаж гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.

Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран зохион байгуулсан байна. Эрлийн ажиллагаа эхлээд 16 хоног өнгөрсний дараа буюу есдүгээр сарын 24-ны өдөр иргэн Н нь нэгэн хиймэл нуурнаас урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон байна.
Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б, М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Одоогоор Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.

Орон нутагт 945 тохиолдол бүртгэгдлээ
Орон нутагт 945 тохиолдол бүртгэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.