Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1991 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1043 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 945 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 19 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1152 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 11924
-Хүндэвтэр 7026
-Хүнд 2167
-Нэн хүнд 384 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 65519 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6848 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 4054 иргэн байна. Үүний 1485 нь жирэмсэн, 4054 хүүхэд байна.