Монгол Улсын Ерөнхийлөгчийн есдүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот захирамжаар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн гишүүдийн нэрс тодорлоо.
Олон нийтийн зөвлөлийн гишүүдээр "Ангууч" Б.Баттөр, "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Батялалт, Г.Баярсайхан, сэтгүүлч Б.Отгон, Ц.Оюунтунгалаг, Ц.Батболд, Д.Даваадорж нар томилогдлоо.
Харин тус зөвлөлийн тэргүүнээр Г.Баасан хоёр удаагаа улиран сонгогдсон юм. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх ОНЗ нь 15 хүнээс бүрддэг бөгөөд энэ удаад сонгогдсон залуу гишүүд нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.