Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асуудалд орсон “Рио Тинто” зөвшилцөх санал тавьж, 3 жилийн хугацаанд 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 49 секунд

“Рио Тинто” компани “Оюу толгойн”-н ордын гүний уурхайн бүтээн байгуулалт хойшлоод байгаа асуудлаар манай талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. “Рио”-гийн хувьд манайд уг төсөл нь хамгийн чухал төслүүдийнх нь нэг.

Тодруулбал, “Рио”-гийн зүгээс гүний уурхайн зардал 6.75 ам.доллар хүртэл хэтрээд байгаа асуудлыг хурдан шийдвэрлэх үүднээс тэд бүтээн байгуулалтын зардалд зээлсэн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ. Мөн Риогийн зүгээс олон тооны хуулийн болон төсөв, санхүүгийн бусад асуудлаа шийдэж нухацтай хандах, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж хойшлуулан товлоод буй 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж.

Дээрх саналыг багтаасан бичгийг өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд, “Туркойз Хилл”-ийн захирал Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн байна. Б.Болд болон Тибо нар Засгийн газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ. Риогийн дурьдсанаар уг санхүүжилтийг цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэв. Түүнчлэн Засгийн газрын зээлийн хүүгийн асуудлаас гадна “Оюу толгой”-н эзэмшлийн бүтцийн талаар ул суурьтай хэлэлцэхээр бэлдэж байна гэжээ. Мөн энэ мэдэгдэлдээ Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломжит хувилбарыг эрэлхийлэх үр ашигтай хэлцэл хийхийг зорьж байна гэжээ.

Харин уг бичгийн хариуд Монголын Засгийн газраас ямар нэгэн тодорхой байр суурь илэрхийлээгүй ажээ.

Мэдээж “Рио”-гийнхон ингэж буулт хийх болсон нь энэ сарын эхэнд гарсан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар талуудын харилцаанд сэв гараад байсантай холбоотой юм. Уг шинжээчдийн дүгнэлтээр бол гүнийн уурхайн уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллараар өссөн нь геотехникийн асуудлаас болж өсөөгүй хэмээн тодорхойлсон. Нийт 157 хуудас бүхий уг дүгнэлтээр Риогийн хэлсэн шиг газрын доорх чулуулгийн тооцож боломгүй нөхцөлөөс болж бүтээн байгуулалт хойшлоогүй, харин тэдний менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг тогтоосон. Түүнчлэн дүгнэлтээр 12-90 сая ам.долларын зардал л чулуулгийн нөхцөл байдалтай хамаарна гэдгийг тодотгосон.

Хөндлөнгийн шинжээчдээс гадна АНУ болон Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллагууд ч мөн хугацаа хойшилсон уг асуудлаар Рио Тинто компанийг шалгаж буй.

Ямартаа ч өнгөрсөн хугацаанд “Оюутолгой”-н асуудлаар манай үе үеийн Засгийн газруудын гаргаж ирсэн алдааг засч залруулах боломж бүрдэж байна. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэгчээр “Рио Тинто” компанийн эсрэг шинжээчдийн дүгнэлт гарсан болон арбитрын шүүхийн маргаан үүсээд буй энэ цаг үед л бид ашигтай нүүдэл хийх нь зөв. Ингэж чадвал “Оюутолгой” төсөл жинхэнэ утгаараа монголчууд бидэнд үр ашгаа өгөх юм.

Г.Лхагвадорж

Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилжээ
Э.Долгионыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны зөвлөхөөр томилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.