Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тамирчин М.Анхцэцэгийг байртай болгох “Алтан охин“ аян өрнүүлж эхэлжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 45 секунд

Спортын сэтгүүлч Ч.Амартүвшин "Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг түрээсийн байрнаасаа энэ сарын 15-нд гарна. Тиймээс тамирчнаа амжилт гаргуулахын тулд өөрийн гэсэн байртай болгох санал дэвшүүлж, хөдөлгөөн өрнүүлж байна" гэжээ. Тэрбээр "АЛТАН ОХИН" аян эхэллээ. Токиогийн олимпын наадам өндөрлөх дөхөж, олимпын баатрууд маань эх орондоо эхнээсээ ирлээ. Монгол түмэн хайртай тамирчдаа халуун дотноор хүлээн авч, баяр хүргэн шагналын хур буулгаж эхэллээ. Сангийн яамнаас ч орон байрны 30 хувийн урьчилгаа өгөх сураг дуулдав. Сангийн яам ганц нэг бус олимпын тамирчиддаа бүгдэд нь ийм эрх олгоосой.

Жишээ нь гэхэд гадаадын 4 улсын өндөр үнэтэй саналаас татгалзаж, МОНГОЛ эх орноо сонгосон Алтан охин М.Анхцэцэг маань одоо болтол түрээсийн байранд амьдарч байна. Эмэгтэй хүнд ахадсан спортоор хичээллэж, шилбэ нь гэмтэлтэй ч Олимпын хүрэл медалийн төлөө эцсээ хүртэл тэмцсэнийг улс орон даяараа бүгд харлаа.

Анхаа маань одоо наймдугаар сарын 15-нд түрээсийн байрнаасаа гарах гэж байгаа гэнэ.

"Эх оронч - Алтан охин - Баян улсын тамирчин болоогүй" энэ тэр гээд бид сүйд болтол магтдаг. "Алтан охин" нь тэгтэл түрээсийн байранд. Олон сар хүнд бэлтгэл хийж, олимпод оролцоод, буцаж ирээд л ар гэр, орон байрны асуудалд санаа зовдог. Монгол эмэтэй хүн тулдаа энэ их бэрхшээлийн ард гардаг байх даа. Өө тийм манай хүнд ямар нутгийн зөвлөл энэ тэр байх биш. Улаанбаатар хотын захирагч нэг юм бодно гэдэгт итгэлтэй байна.

Хэдэн тамирчидтайгаа ойр байдаг болохоор сэтгэл өвдөх юм. Багш нь зардалгүйн улмаас ганцаараа хоёр ч тэмцээнд оролцож түрүүлж байлаа. Хорь хүрээгүй байхдаа ганцаараа явж байгаад гараа гэмтээсэн дээ. Ёстой хатаагдсан Болд шиг мундаг охин шүү. Ар гэртээ санаа зовохгүй болчихвол Анхаа маань оон олон тэмцээнд төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэгт итгэтэй байна. "Алтан охин" М.Анхцэцэгтээ сэтгэлийн бэлэг илгээцгээе.

Буян тань буцахдаа аадар бороо шиг цутгах болтугай.

М.Анхцэцэгийн данс 5071 22 38 36" гэжээ.

Танилц: Нэгдүгээр ангийн хүүхдээ харъяаллын дагуу аль сургуульд оруулах вэ
Танилц: Нэгдүгээр ангийн хүүхдээ харъяаллын дагуу аль сургуульд оруулах вэ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.