Өнгөрсөн сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах Зүрх уулын орчимд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн төөрч, сураггүй алга болсон. Тодруулбал, тухайн иргэний төөрсөн тухай дуудлага долдугаар сарын 19-ний өдрийн оройн 23:32 цагт бүртгэгдсэн байдаг. Онцгой байдлын байгууллага, нийслэлийн Цагдаагийн газрын алба хаагчид долдугаар сарын 19-24-ний өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Ар гэрийн хүсэлтийг үндэслэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 08.05-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г тус дүүргийн 17, 19 дүгээр хорооны Зүрх-Уул, “Цогтын-Ам”, “Яргайтын-Ам”, “Яргайтын богинын-Ам”, “Жигжидийн-Ам”, “Гүнтийн-Ам” зэрэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон аж. Өнөөдөр буюу наймдугаар сарын 06-ны өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.