Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг, Б.Золжаргал нар Өвөрхангай аймаг руу аялна

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
2 минут 22 секунд

"Токио 2020" зуны олимпыг зорьсон Монгол Улсын баг тамирчдын түрүүч өчигдөр эх орондоо ирсэн юм. Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг төрөөд дөрвөн сартай байхдаа олимпын эрх авах тэмцээндээ оролцож байсан түүхтэй. Хүндийг өргөлтийн 87 кг-д хүч сорьж оролцсон тэрбээр 110 кг-ыг өргөсөн юм. Харин түлхэлттэй өргөлтийн гурван оролдлогоор 142 кг-ийг өргөсөн. Ийнхүү нийлбэр дүнгээр 252 кг-ын амжилт (110+142 кг) үзүүлж олимпын наадмын дөрвөдүгээр байр эзэлсэн юм.

Тэгвэл түүний нөхөр оломпт оролцоод ирж байгаа ханийгаа аваад аялалд явахаар төлөвлөсөн байна. Ингээд тэдний сэтгэгдлийг уншина уу.

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг, “Миний ард бүхэл бүтэн баг ажилладаг шүү дээ. Түүний дотроос хамгаас хайртай ханьдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Тамирчин хүний хамгийн том зорилго бол олимпын наадамдаас медаль авах шүү дээ. Хамгийн өндөр зорилго нь Парисийн олимп байх болно. Үргэлж миний ар тал болж бүх ажлыг даадаг ханьдаа хайртай шүү. Гоё аялна аа” гэв.

Д.Анхцэцэгийн нөхөр Б.Золжаргал, “Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпын наадамд хань минь амжилттай оролцож шөвгийн дөрөвт үлдсэн. Жудо чөлөөт шиг дөрвөн хүн медаль авдаг байсан бол хүрэл медаль хүртлээ шүү дээ. Баярлаж байна бахархаж байна. Эхнэртэйгээ хамтдаа байрлаад тэмцээн уралдаанд хамт яваад бараг дасаж байна даа. Холбооны арын албаны хүн л болж байна. Хамтдаа олимпын бэлтгэл хийсэн шүү дээ. Цаашдаа эхнэрээ дагаад яваад баймаар л байна. Буухаар нь хоёр гурав хоног хөдөө аваачиж амраана. Өвөрхангай аймагт очиж Монгол гэрийн хажууд майхнаа бариад тав хононо ханийгаа их санасан байна” гэлээ.

ЭЕШ өгөх сурагчид суудлын хуваариа
ЭЕШ өгөх сурагчид суудлын хуваариа "ШАЛГУУЛАГЧИЙН БУЛАН"-аас хэвлэн аваарай
 
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид  цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд  ТЭРБУМТАН  болох боломжгүй
Ч.Тамираа: Гаалийн байцаагчид цалин болоод бусад нэмэгдэл авлаа гэхэд ТЭРБУМТАН болох боломжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.