БНХАУ-ын тэрбумтан Сун Дау Хятадад 18 жил хоригдол ял авлаа. Тэрбээр хойд нутгийн Хэбэй мужид хөдөө аж ахуйн томоохон бизнес эрхэлдэг аж.
67 настай Сун хүний эрх, улс төрийн эмзэг сэдвүүдийн талаар ярьж байсан нь түүнийг "хэрүүл тэмцэл, үймээн самуун дэгдээсэн" хэрэгт буруутай гэж үзэхэд хүргэжээ.
Түүнийг буруутгаж буй бусад зүйл ангиудад тариалангийн талбайг хууль бусаар эзлэн авах, олон хүмүүсийг цуглуулж төрийн байгууллагууд руу дайрах, төрийн албан хаагчдыг үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулах зэрэг багтжээ.