“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан болж өндөрлөлөө.
Манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү энэ удаагийн олимпын наадмын Монголын болон жүдочдын хоёр дахь хүрэл медалийг хүртлээ. Ийнхүү 2016 оны Риогийн олимпод ялагдчихаад уйлаад сууж байсан Монгол хүү дэлхийн хэмжээний жүдоч болсон гэдгээ зарлан тунхаглаж чадлаа.
Хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарт болон түүний гэр бүл, багш дасгалжуулагчид, Монголын жүдо бөхийн холбооны нийт хамт олонд халуун баяр хүргэе. Хамтын хүч амжилт.