Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Ц.Цогтбаатартай медалийн төлөө барилдах олимпын аварга, алдар цуут ШОХЭЙ ОНО гэж хэн бэ

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
2 минут 3 секунд

Олимпын наадмын өнөөдрийн үдээс өмнөх барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр манай хоёр бөх барилдаж олон улсын хэмжээн мастер Цэнд-Очирын Цогтбаатар хэсгийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр үдээс хойш 16 цагаас энэ жингийн Япон Шохо Оно аваргатай медалийн төлөөх барилдаанаа хийх юм.

Ингээд манай бөхтэй барилдах Шохэй Оно аварга гэж хэн бэ буюу алдар цуут амжилтын цувралыг нь танилцуулж байна.

  • 2016 оны олимпын аварга
  • 2013 оны Риогийн дэлхийн аварга
  • 2014 оны дэлхийн аварга
  • 2015 оны Астанагийн дэлхийн аварга
  • 2015 оны Астанагийн багийн дэлхийн аварга
  • 2019 оны Токиогийн дэлхийн аварга
  • 2013 оны Риогийн багийн дэлхийн аваргын хүрэл медаль
  • 2018 оны Азийн наадмын аварга
  • 2012 оны жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
  • Гранд слам тэмцээний 5 удаагийн аварга, нэг мөнгө, нэг хүрэл медальтай
  • Гранпри тэмцээний хоёр удаагийн аварга
  • Дэлхийн залуучууд аваргаар тус тус шалгарсан жүдогийн энэ цагийн энгүй хүчтэй аварга билээ. Түүнд нутагтаа болж буй олимпоос аварга авч олимпын хоё алтан медальтан болж түүхэнд нэрээ мөнхөлж үлдээх ганцхан зорилго бий.

Тэгвэл манай жүдоч Цэнд-Очирын Цогтбаатарын хувьд

  • 2019 оны жүдо бөхийн Азийн аварга
  • 2016 оны жүдо бөхийн Азийн аваргын хүрэл медаль
  • Гранд слам тэмцээний гурван удаагий аварга, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай
  • Гранпри тэмцээний дөрвөн хүрэл медальтай юм.

Медалийн төлөөх барилдаан манай цагаар 16 цагаас эхэлнэ. Манай ялах ялагдахын торгон зааг дээр ирээд буй жүдочийнхоо дээлийн захыг хамтдаа мушгиж, ялсан ч, ялагдсан ч хамтдаа байцгаая. Хамтын хүч амжилт.

Г.Лхагвадорж

ЦЕГ: Приус автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа
ЦЕГ: Приус автомашины нүүрсэн яндан хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчиллаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.