Олимпын наадамд багийн спортоор анх удаа орж буй 3×3 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга үзэгч, дэмжигчддээ хандаж дараах тайлбарыг өөрийн албан ёсны сошиал хуудсандаа тавьжээ.
Тэрбээр, "Хүмүүс минь дээ. Манай охидууд улс төрчид биш. Монгол орон нутаг эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө зүтгэж байгаа охид. Энэ охид болон манай хамт олон хэнд ч ямар өр байхгүй юм. Улсаас 15 жил болох доо улсын мөнгө ашиглаагүй, сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар зүтгэж л байна. Бид бүгдийг ойлгож ялахад хамтдаа, ялагдахад хамтдаа байдаг бүх Монголчууд даа MGL3X3 гэр бүл маш их баярладаг шүү. Нэг Улс, Нэг Баг, Бид хамтдаа. Яс нь хугарсан ч, яс үзнээ. Team Mongolia" гэжээ.
Сануулахад манай баг эхний тоглолтуудад гурав дараалж хожигдоод байна. Одоо 13.00 цагаас ОХУ-тай ээлжит тоглолтоо хийнэ.
Л.Баяр