Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан Ардын жүжигчин цол хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр цэргийн дээд цол, төрийн одон медаль гардуулж байна. Түүний зарлигаар өнөөдөр “Чингис хаан” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхан Ардын жүжигчин цол хүртлээ.

Тэрбээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Монголын рок музейг үүсгэн байгуулагч, Монголын Дуулаачдын холбооны ерөнхийлөгч. Д.Жаргалсайхан 300 гаруй дууны шүлэг, аялгууг бичсэн авьяаслаг уран бүтээлч юм.

Халдварын улмаас 22 настай эрэгтэй нас баржээ
Халдварын улмаас 22 настай эрэгтэй нас баржээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц