Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Энхтөр сайдынхаа эсрэг дуугарсанаас болж ажлаасаа чөлөөлөгдөв үү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж, уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн удирдлагуудад ажилчдынхаа цалинг нэмэх чиглэл өгсөн юм. Тодруулбал, эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр эмч ажилчдаа урамшуулах, цалин нэмэх боломжтой гэсэн юм.

Харин ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр өөрийн цахим хуудас эмнэлгүүд бие дааж цалингаа нэмэх боломжгүй гэх мэдээлэл оруулсан. Тэрбээр "Эмнэлгүүдийн засаглалын зарчим, нөхцөл байдал ЯЛГААТАЙ шүү!!!!!

1. Эмнэлгийн засаглалыг сайжруулах туршилтын төсөл хэрэгжсэн, ЭМЯ-ны зүгээс бодлоготойгоор бэлдсэн 3 эмнэлэг байгаа. Үүнд: УГТЭ, УНТЭ, АӨСҮТ.

2. Төлөөлөн Удирдах Зөвлөл нь байгуулагдсан. Санхүүгийн ба Хүний нөөцийн эрхтэй. Үндсэндээ Яамнаас хамааралгүй.

3. ЭХЭМҮТ зэрэг онцгой тусламж үзүүлдэг зарим эмнэлгүүдэд ийм эрх мэдэл байхгүй шүү!!!

ЭХЭМҮТ-ийн тусламж үйлчилгээний онцлог ба эмзэг байдлаас хамаараад манай эмнэлэгт ТУЗ байгуулж, хагас бие даасан байдалд шилжүүлэх үйл ажиллагаа 2022 онд зохион байгуулагдана гэж ЭМЯ-ны төлөвлөгөөнд орсон байгаа. Хагас бие даасан байдалд шилжүүлэх эсэх нь төр эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх асуудал. Эмнэлгийн удирдлагын хүслээр болдог асуудал огт биш!!!

Энэ цаг үед, ялангуяа, Засгийн газрын тогтоолоор баталдаг үндсэн цалинг өөрчлөх эрх байхгүй бөгөөд энэ бол асар том зөрчилд тооцогддог!!!

Гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоо бол сонгодог утгаараа тэс өөр!!!

"Гүйцэтгэлээр санхүүжих" + "Эмнэлгийн хагас бие даасан байдал" хоёрыг ЭМЯ-ны зүгээс бодлогоор, төлөвлөгөөтэй хэрэгжүүлсэн УГТЭ мэтийн газруудад бол бүрэн боломж бий.

Нөгөө талаар Ковидын нөлөө эмнэлгийн тусламж үйлчилгээнд нөлөөлснөөс дээрх 2 механизмын дөнгөж 1 нь л хэрэгжих гэж зовж яваа энэ үед дийлэнх эмнэлгүүд бие дааж цалингаа нэмэх боломжгүй!!!

Болох байсан бол би аль эрт хэрэгжүүлчих байсан.

Буруу ярьж байвал шийтгэлээ хүлээхэд бэлэн.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.ЭНХТӨР" гэсэн байдаг.

Харин уг мэдээллийг оруулсанаас хойш 2 хоногийн дараа буюу өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Ингэхдээ түүнийг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж ЭМЯ-наас мэдээлэв. Гэвч иргэд оруулсан мэдэгдлээс нь болж, арга хэмжээ авсан гэж хардаж байна.

Танилц: Наадмын амралтын 9 хоногт банкуудын ажиллах хуваарь
Танилц: Наадмын амралтын 9 хоногт банкуудын ажиллах хуваарь
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.