ШШГЕГ-ын харьяа хорих 439 дүгээр ял эдэлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн даваа гаригт магадлангаар суллагдсан. Тэрбээр сүүлийн үед идэвхтэй жиргэж байна. Өчигдөр “Монгол жиргээ маань сайн уу? Гарах өдөр ирж, хуучин ёсоор хээр өнжлөө. Зуун жилийн зуншлага тасархай байна. Гадна дотроосоо тувт халсаар урд шөнө УБ-тай золгов. Эзгүйд ч гэлээ дэмжсээр ирсэн олонд мэхийн сөгдъе! Хар цагаан хэлээс хамгаалж асан нөгөө хэддээ ч бас ёслое! Эрүүл байвал...” хэмээсэн бол үүнийхээ араас дахин "Олон жиргээнд баярлав.Жиргээд 2 жил болж. Бид шувуу биш.Гэхдээ л жиргэнэ.Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана. Шорон дээгүүр шувууд нисдэггүй гэдэг худлаа. Ниснэ.Тагт дээр сууна. Бид талхаа илүүчлэнэ. Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно.Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз" гэсэн байна.
Олон жиргээнд баярлав.Жиргээд 2 жил болж.Бид шувуу биш.Гэхдээ л жиргэнэ.Сэтгэх чадвар шувуунаас биднийг ялгана.Шорон дээгүүр шувууд нисдэггүй гэдэг худлаа. Ниснэ.Тагт дээо сууна.Бид талхаа илүүчлэнэ.Харилцан жиргэнэ. Бас ч гэж ойлголцоно.Сэтгэдэг нь бүр илүү ойлголцох ёстой биз.
— S.Bayar (@SBayar12) July 7, 2021