Нийслэл даяар эрчим хүч тасарсны улмаас гэрлэн дохио ажиллагаагүй болж, хаа сайгүй түгжрэл үүсээд байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ТЦА-ын албаны 68 албан хаагч 45 цэгт замын хөдөлгөөн зохицуулж байна.
Сануулахад, Урьдчилсан байдлаар 203, 204 дүгээр Цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарсан учир цахилгааны саатал үүсч Улаанбаатар хот болон зарим аймагт тог тасарсан. Гэмтлийг тодорхойлж, засаж янзлахаар шуурхай баг ажиллаж, хэрэглэгчиддээ шат дараатай цахилгаан дамжуулж эхэлсэн гэж Эрчим хүчний яамнаас мэдээлээд байгаа билээ.
ТЦА: 45 цэгт 68 албан хаагч замын хөдөлгөөн зохицуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.