Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Үндэсний их баяр наадмаар 9 хоног амрахаар болоод буй. Наадмын өдрүүдээр цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус судлалын инженер С.Саранцацралт мэдээлэл өгөв. Тэрбээр “7, 8 дугаар сард баруун болон төвийн аймгуудын нутаг, ялангуяа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар буюу иргэдийн амралт зугаалгаар хамгийн их зорчдог нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох, дулааны улиралд богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг дуу цахилгаантай, ус ихтэй, ширүүн аадар бороо орох төлөвтэй байна.

Мөн 7 дугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Ерөө, Онон, Орхон, Онги гол үерийн аюултай түвшинг 5-15 см давж эргээ хальсан, урд Тамир, хойд Тамир, Хөгшин Орхон, Байдраг, Шаргалжуут, Таац, Онги, Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Халх гол, Хэрлэн голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна.

Цаашид орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс хамаарч гол, усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрэх учир

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,

-Хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна" гэв.

ОРОН НУТАГ:  Дарханд 153,  Ховд аймагт 106 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТАГ: Дарханд 153, Ховд аймагт 106 тохиолдол бүртгэгджээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.