Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“344 ялтан чөлөөлөгдөж, 1130 ялтан хорих ялаа зорчих эрхийг хязгаарлах ялаар солиулна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 39 секунд

"Өршөөлийн тухай хууль" маргаашаас хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлснээр нийт 344 ялтан шууд суллагдах юм байна. Тодруулбал, 160 ялтан ялаас бүрэн чөлөөлөгдөх бол, эдлээгүй үлдсэн ялаас нь 2 жил хасагдаж суллагдах 168 эрэгтэй, 16 эмэгтэй, өсвөр насны 1, нийт 184 хоригдол, нийт суллагдана.

Харин 2 жил нь хасагдаж байгаа боловч хорих ялаа үргэлжлүүлэнэ эдлэх 348 эрэгтэй, 17 эмэгтэй байна.

Мөн 5 ба түүнээс доош жилийн хорих ялаар шийтгүүлсэн хоригдлуудын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эрхтэй 1086 эрэгтэй, 41 эмэгтэй, өсвөр насны 3 хүүхэд байна. Нийт 1130 хоригдол зорчих эрхийг хязгаарлах ялаар хорих ялаа солих боломж бүрдэж байна.

Сануулахад, Өршөөлд хамруулаагүйгээс бусад гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсвэл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих бөгөөд, хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан байнга оршин суух газартаа байхыг шаардана.

Өршөөлийн хуультай холбоотой ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын мэдээллийг энд дарж уншина уу.

Мотоциклийн ослоор 13 настай хүүхэд амиа алджээ
Мотоциклийн ослоор 13 настай хүүхэд амиа алджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.