Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Өршөөлийн хууль маргаашаас үйлчилж эхэлнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 42 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр,

"Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ хууль долдугаар сарын 6-наас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Түүнчлэн, Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн комиссоос гаргасан дэлхийн улс орнуудын Засгийн газарт, төрийн тэргүүнүүдийн гаргасан уриалгын хүрээнд Өршөөлийн хуулийг баталсан. Уг уриалгад төр засгийн зүгээс эрх чөлөө хасах явдлыг аль болох хязгаарлах, ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн хариуцлагын арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан болно.

Энэ хууль нь 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө 2002 онд баталсан эрүүгийн хууль болон 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс өмнө 2015 онд заасан эрүүгийн гэмт хэрэг болон зөрчлийн тухай хуульд заасан зарим зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд өршөөлд хамаарах гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэгт бүртгэлд мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатад байгаа хэргийг хэрэгсэхгүй болохоор хуулийн зохицуулалт оршиж байгаа.

Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөх төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаж байгаа" гэв.

Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлийг өнөөдрөөс өөрчилж байна
Баянзүрхийн хуучин товчоо байсан уулзварын хөдөлгөөний чиглэлийг өнөөдрөөс өөрчилж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.