Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МХЕГ-ын дарга Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн долоо хоног хүндхэн болж өнгөрлөө. Наадамтай холбоотой жагсаал, хэрүүл тэмцэл өрнөж байхын хажуугаар Ерөнхий сайд ачаа тээвэр гацаанд ороод буй Замын-Үүд боомтыг зорьж боловч гал дээр тос нэмэх гэгч нь болов. Маш их хэмжээний ачаа бараа хил дээр саатаж олон нийтийн бухимдлыг үүсгээд байгаа асуудлыг газар дээр нь шийдэх гэж очсон боловч Ерөнхий сайд толгойгоо маажиж, нүдэндээ ч итгэхийн аргагүй хариуцлага үйл явдлыг нүдээр үзсэн.

Тодруулбал, хил дээр ажиллаж буй Мэргэжлийн хяналтынхны хариуцлагагүй тааруу ажлыг харсан Ерөнхий сайд тухайн орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтын даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлж, хотоос дэд даргын түвшины удирдлагын багийг сэлгэн ажлуулах үүргийг МХЕГ-ын дарга Т.Гантулгад өгсөн.

Дараагаар нь хил дээр байрлах ачаа тээврийн машиныг ариутгах хэсэгт Ерөнхий сайд ажилласан бөгөөд ариутгалын хэсгийг нь хараад мань хүн үг ч дуугарч чадсангүй. Бүхэл бүтэн улсын хил дээр байгаа ариутгалын хэсэг чанарын байтугай, энгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаад бухимдсан Ерөнхий сайд “ийм зүйлээр ариутгахаар чинь аргагүй шүү дээ” хэмээн дуу алдаад амжсан. Улмаар МХЕГ-ын удирдлагууд болон тухай бүс нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтынханд нэг сарын хугацаатай үүрэг чиглэл өгөөд буцсан.

Тэгвэл эх сурвалжууд Замын-Үүд боомтод болсон мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагагүй үйлдэлтэй холбогдуулан МХЕГ-ын дарга Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаад эхэлсэн гэдгийг онцолж байна. Ерөнхий сайд хэдийгээр хугацаатай үүрэг өгсөн ч хариуцаж буй салбарт нь үүссэн асуудлаас болж МХЕГ-ын дарга Т.Гантулгын сандал ширээний асуудлыг ирэх өдрүүдэд Засгийн газрын түвшинд ийнхүү ярихаар болсон гэнэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өргөдлөө өгч, сайдаасаа чөлөөлөгдөх талаар яригдаж эхэлсэн үү
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өргөдлөө өгч, сайдаасаа чөлөөлөгдөх талаар яригдаж эхэлсэн үү
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.