Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дарханаас гарах хөдөлгөөн хийснээс хойш 14 хоногт буцаж ирэхийг хориглоно“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Дархан-Уул аймагт ирэх, явах зорчих хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар Дархан сумын засаг дарга Т.Тулгаа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Зорчих хөдөлгөөний хяналтын цэгүүдээр шинжилгээ авахад өдөрт доод тал нь 6-9 сул эерэг тохиолдол илэрсээр байна. Ийм учраас зөөвөрлөгдөн орж ирэх халдварын эрсдэлээс сэргийлж 7 дугаар сарын 5-наас 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл постын шалган нэвтрүүлэх ажиллагааг чангатгаж, түр журмаар зохицуулна" гэлээ.

Хонгор, Орхон сумд руу холбогдох бичиг баримтаа шалгуулан дотооддоо чөлөөтэй зорчиж болно. Харин Шарын гол сум руу нэвтрэх хөдөлгөөнийг хаасан тул тус сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авч нэвтэрнэ.

Дархан-Уул аймаг руу нэвтрэн орох хөдөлгөөний хувьд:

Дархан-Уул аймгийн харьяалалтай иргэдээ smartdarkhan.com цахим хаягаар дамжуулан шалгаж, хяналтын цэгт түргэвчилсэн шинжилгээ авч байж нэвтрүүлнэ. Хэрэв сул эерэг гарвал тусгаарлах байранд шилжүүлж, PCR шинжилгээгээр батлагдвал эмчлэн тусгаарлах байранд хүргэнэ. Харин Нийслэл болон халдвартай бусад аймгаас ирэх иргэдийг маргаашнаас эхлэн буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээс бусад шалтгаанаар нэвтрүүлэхгүй.

Дархан-Уул аймгаас гарах хөдөлгөөний хувьд:

Smartdarkhan.com цахим хаягт бүртгүүлж гарна. Гарах хөдөлгөөний хүсэлтэд хариу мессеж өгөхгүй. Дарханаас гарснаас хойш 14 хоногт буцаж ирэхийг хориглоно. Буяны ажил, эрүүл мэнд, албан томилолт, хүнс тээвэрлэлтээр гарч, орох иргэдийг 14 хоног хязгаарлахгүй

Улсын начин Ш.Пүрэвгарьд: Наадам дараа жил болох ч залуу нас дахиж бидэнд хэзээ ч олдохгүй
Улсын начин Ш.Пүрэвгарьд: Наадам дараа жил болох ч залуу нас дахиж бидэнд хэзээ ч олдохгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.