Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

COPA AMERICA: Аргентин, Колумби хагас шигшээд шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын хоёр тоглолт өнөө өглөө боллоо. Уругвайн шигшээ баг энэ шатанд Колумбитай тулсан ч үндсэн цагт хуурай тэнцсэн. Улмаар торгуулийн цохилт цохиход Колумбийн шигшээ өрсөлдөгчөө 2:4-өөр хожиж, хагас шигшээд шалгарлаа.

Тэгвэл Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Эквардорыг 3:0-ээр буулгаж авч, хагас шигшээ рүү орж ирэв. Энэ тоглолтод Месси үнэхээр ганган байж, хоёр гоолын дамжуулалт өгч, нэг гоол орууллаа. Тоглолтын 40 дэх минутад Родриго де Пауль гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 84 дэх минутад "Интер"-ийн довтлогч Лаутаро Мартинес нэгийг нэмсэн. Тэгвэл 90+3 дахь минутад Месси өөрөө нэгийг хийнсээр багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм.

Ийнхүү Өмнөд Америкийн цомын хагас шигшээд Бразил болон Перу, Аргентин болон Колумбийн шигшээ багууд үлдлээ. Хагас шигшээн эхний тоглолт энэ сарын 6, хоёр дахь тоглолт 7-ны өдөр болно. Харин финалын тоглолт 7 сарын 11-нд болох билээ.

Sports.mn

НЭМГ: Хариуцлагагүй үйлдэл гаргасан гурван албан тушаалтанд хариуцлага тооцно
НЭМГ: Хариуцлагагүй үйлдэл гаргасан гурван албан тушаалтанд хариуцлага тооцно
 
Найрамдал зуслангийн эхний ээлжийн захиалга дүүрлээ
Найрамдал зуслангийн эхний ээлжийн захиалга дүүрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.