
Халдварын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед эмнэлгүүдэд уян зүү тасарч, хэрэглэсэн зүүгээ угаан дахин ашиглаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Тус мэдээлэлтэй холбогдуулан ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр "Ийм худал цуурхал тараахаа болино уу. Олныг үймүүлсэн худал мэдээлэл тараахын оронд дэглэм баримтлах талаар бичих хэрэгтэй" гэжээ.