ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2520 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 125260 боллоо. Үүнээс дотоодын халдвар 2519 батлагдсан бол зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ.
Өнгөрсөн хоногт батлагдсан халдварын тохиолдлын 1302 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 1217 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. 0-14 насны хүүхдийн өвчлөл өндөр байна.
Эмчлүүлж буй нийт 14100 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-9368
Хүндэвтэр-3341
Хүнд-1145
Маш хүнд- 246 хүн байна.
Энэ хугацаанд 1886 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 84819 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 617 болсон байна.