Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ийм “төхөөрөмжөөр“ ариутгал хийж суугаа Мэргэжлийн хяналт, хил гаалийн удирдлагуудад хариуцлага тооцъё, Ерөнхий сайд аа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 34 секунд

Хилийн боомтууд дээр ачаа тээврийн автомашинуудын бөөгнөрөл үүссэн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныхны хамт Зам-Үүд боомтод ажиллаж байна. Энэ үеэр том оврын ачаа тээврийн машины ариутгалын хэсгийг иргэдийн зүгээс сошиалд ихээхэн шүүмжилж байна.

Яг үнэндээ шүүмжлэхээс ч аргагүй нөхцөл байдал Ерөнхий сайд ба биднийг угтаж авлаа. Бүхэл бүтэн улсын хил гаалийн ариутгалын цэг нь төмрөөр рам зангидаад гадна талыг нь даавуу шиг юмаа бүрээд, тэрийгээ цоолчихсон сууж байна. Орон нутгийн дарга нар болон холбогдох мэргэжлийн хяналтынхан нь асуудлаа бие бие рүүгээ чихэж, зэрэгцэж тайлбар өгөхөөс хэтэрсэнгүй. Энэ төхөөрөмжийг нь харсан Ерөнхий сайд хүртэл "Ийм юмаар ариутгахаар аргагүй шүү дээ" хэмээн хэлээд авна лээ.

Цар тахлыг аюул дэлхий нийтэд нүүрлээд бүтэн нэг жил зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад манай улсын хил дээр тавьчихсан байгаа ариутгалын хэсгийг хар. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ ариутгалын хэсгээ янзалж, шинэ шаардлагатай төхөөрөмжийг нь тавихгүй яг ямар ажил хийж суусан юм бол. Өнөөдөр Ерөнхий сайдыг дагаж амьсгаадаж гүйхийн оронд энэ зүйлээ эртхэн бэлтгэхээр амьсгаадаж гүйх байж дээ. Жил зургаан сарын дараа манайх ачаа бараагаа ариутгах зүйлээ урагшаа захиж, 170 гаруй сая төгрөгийн өртөгтэй тэр зүйл нь ирэх долоо хоногт ирнэ гэнэ. Бараг энэ утгагүй зүйлийг чинь харсан бараг амьтай бүхэн бидний шоолохоор байна.

Ачаа тээврийн машин, ачааг нь ийм марзан юмаар ариутгаж оруулж байгаа нөхцөлд ковидоос салах тухай яриад ч нэмэр алга. Энэ улс орон хөгжил яриад ч нэмэр алга. Хариуцлага алдсан мэргэжлийн хяналтын газрын дарга нарыг бүхэлд нь, аймаг орон нутаг, хил гаалийн урагшгүй бүтэлгүй удирдлагуудад бүхэлд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Цаанадаж улсын нэр хүнд, наандаж ариутгал халдваргүйтгэл шороотой хутгалдаж байна.

Бичлэг: Тусгай зөвшөөрөл нь хураагдсан лоунж нууцаар ажиллаж байжээ
Бичлэг: Тусгай зөвшөөрөл нь хураагдсан лоунж нууцаар ажиллаж байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.