Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУ-ны сайд: Ирэх есдүгээр сарын 1-нд танхимын хичээл эхлэх ёстой ч тэр үеийн нөхцөл байдлыг хэлж мэдэхгүй

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 35 секунд

Эрүүл мэндийн ээлжит мэдээллийн цагт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр танхимын сургалт ирэх есдүгээр сарын 1-нээс орно гэж мэдээлэв. Тэрбээр "Есдүгээр сарын 1-нд танхимын сургалт эхэлнэ. Учир нь хуультай. Бид хуулийнхаа дагуу явна. ЭЕШ-д өгч буй 40420 хүүхдээс 13636 нь 19 настай хүүхэд гэхээр 100 хувь вакцинд хамрагдсан. 25082 хүүхэд нь 18 настай. 100 хувь вакцинд хамрагдсан. 17 настай 1675-хан хүүхэд байна. 15-16 насны 27 шалгуулагч байна.

Энэ жилийн ковидын үед хичээлээ эрт тараасан. Анги дэвших, улсын шалгалтыг цуцалсан. Тэгэхээр есдүгээр сарын 1-нд хуулиараа хичээл эхэлнэ. Гэхдээ есдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд халдварын нөхцөл байдал ямар байхыг хэлэхэд хэцүү. Хүүхдүүд хоёр жил завсардаад байна. Энэ бол маш том хохирол. Гэхдээ дэлхийн улс орнууд нөхцөл байдал маш хэцүү байгаа ч сургуулиа хаасан тохиолдол тун цөөн. Манайх арай хатуу арга хэмжээ авчихжээ гэж харамсч байна. Судалгаагаар сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг заавал танхимаар сууж авдаг. Гэтэл манайх яг одоо эсрэгээрээ болчихоод байна" гэлээ.

Л.Энх-Амгалан: Халдвар авсан, тусгаарлалтад байгаа бүх хүүхдээс ЭЕШ авна
Л.Энх-Амгалан: Халдвар авсан, тусгаарлалтад байгаа бүх хүүхдээс ЭЕШ авна
 
Ж.Оюундарийг Ардын жүжигчин цолоор, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг МУГЖ цолоор шагнана
Ж.Оюундарийг Ардын жүжигчин цолоор, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг МУГЖ цолоор шагнана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.