Сүүлийн 24 цагийн хугацаанд 2746 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 88,516 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1876 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 860 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 10758 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-6762
- Хүндэвтэр-2860
- Хүнд-943
- Маш хүнд- 193 хүн байна.
Энэ хугацаанд 2505 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 61725 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 411 болсон байна.