Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Цэцгээ: Ж.Мөнхбат амин хайртай охиныг минь удаа дараа зоддогийг охин минь нууж, шаналж явсан байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын гишүүн М эхнэрээ зодсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст УИХ-ын гишүүн М эхнэрээ зодсон гэх дуудлага ирж, хэргийг тус цагдаагийн газар шалгаж эхэлсэн байдаг. Хэдийгээр энэ талаарх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн ч ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өгөхөөс татгалзаж, энэ асуултад хариулт өгөхгүй хэвээр байгаа юм.

Тэгвэл Ж.Мөнхбатын эхнэр Б-гийн ээж Д.Цэцгээ гэх эмэгтэй өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо" хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэхүү мэдээллээ нуун дарагдуулахын тулд ихээхэн хичээж байгаа гэх мэдээлэл ч үнэний ортой бололтой. Хэвлэлд мэдээллээ нээлттэй өгөх ёстой Цагдаагийн хэвлэл мэдээллийн төв бусад асуудалд хамгийн түрүүнд гарч ирээд мэдээлэл өгдөг хэрнээ эрхэм гишүүний асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, зугтсаар байна.

МҮБХ:
МҮБХ: "Бүх цэргийн наадам-"ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т дахин гаргана
 
“Номхон тэмээг ноолоход амар“ гэдэг шиг Л.Гантөмөр ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна“
“Номхон тэмээг ноолоход амар“ гэдэг шиг Л.Гантөмөр ГАЛТАЙ бүх сэдвийг өөр дээрээ аваад явж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.