Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ:2642 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 54 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11,540 орчим хүнээс шинжилгээ авахад 2642 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 85,770 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1733 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 908 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 10248 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-6338
  • Хүндэвтэр-2830
  • Хүнд-891
  • Маш хүнд- 189 хүн байна.

Энэ хугацаанд 571 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 59220 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 400 болсон байна.

"Шинэ яам байгуулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна"
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.