Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдохдоо Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим яам гэсэн хоёр яам байгуулна гэж хэлсэн. Нөгөө талдаа Ардын намын шинэ даргатай холбоотойгоор Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт орно. Магадгүй танхимын асуудал ч яригдаж магадгүй гэх хүлээлт улс төрд байгаа юм. Харин эх сурвалжууд Засгийн газар бүтцээрээ буюу томоороо хөдлөхгүй. Зарим яамдыг нэмж, нэр бүхий хэд хэдэн сайдуудыг солих үйл явц ирэх намар өрнөж магадгүй хэмжээж байна.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж шинээр яамд байгуулах Засгийн газрын хуулийн төсөл боловсруулагдаж байгаа гэдгийг өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Тэрбээр, "Намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэр үед энэ хоёр яамны асуудал шийдэгдэнэ. Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц Засгийн газрын бүтэцэд орж ирэх байх гэж тооцож байгаа" гэв.
Шинэ яам байгуулж, зарим сайдуудыг солих замаар Засгийн газрын бүтэцэд орох өөрчлөлтийг намар чуулганаар хамтад нь хийх бололтой.
Баяр