Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 км дугуйн зам долдугаар сард ашиглалтад орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км зам тавьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугуйн замын хучилтыг хуулж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй "Алтай Рөүд" ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өглөө.

Тэрбээр "Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Бид 50 метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулах ажил хийж байна. Хүлээлгэж өгсөн ажлыг эвдэж, дахин хөрөнгө гаргасан зүйл байхгүй. Одоо хоёрдугаар ээлжийн ажил буюу амралтын цэг, нийтийн бие засах газар, камер, замын гэрэлтүүлэг хийж, гэрээт хугацаандаа буюу долдугаар сарын 5-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуулалт хийж байгаа хэсэгт бага зэргийн суулт өгсөн. Энэ нь цаашдаа эвдрэл үүсгэх магадлалтай учир гүйцэтгэх компани шийдвэр гаргаж, засварын ажил хийж байна" гэлээ.

Нийслэлийн 6 дүүргийн 6 цэгт шинжилгээ авч байна
Нийслэлийн 6 дүүргийн 6 цэгт шинжилгээ авч байна
 
ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгож бууруулах саналыг 100 мянган хүн дэмжсэнээр УИХ хэлэлцэх боломж бүрдлээ
ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгож бууруулах саналыг 100 мянган хүн дэмжсэнээр УИХ хэлэлцэх боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.