Энэ сарын 5-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт их хэмжээний бэлэн мөнгө автомашиндаа тээвэрлэж явсан жолоочийг саатуулсан байдаг. Тодруулбал, тус дүүргийн постны орчимд ..... улсын дугаартай автомашинд их хэмжээний мөнгө тээвэрлэж явж байна" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж, албаны шалгалт явуулжээ. Тиймээс тухайн автомашины жолоочийг саатуулан, их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Шалгалтаар нийт 260 гаруй сая төгрөг тээвэрлэж явсан нь тогтоогдсон бөгөөд ямар нэгэн хууль зөрчсөн, сонгуультай холбоотой мөнгө биш байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тухайн иргэн нь "Өөрийн Ланд круйзер" автомашиныг зарсан. Тус мөнгөөрөө хурдны морь авахаар бэлэн мөнгөө авч явж байсан хэмээн мэдүүлсэн байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг "Ланд круйзер" маркийн машинаа хэрхэн яаж худалдсан, үнэхээр бэлэн мөнгөөр зарсан эсэх, сонгуультай холбоогүй эсэхийг тогтоохоор нарийвчлан шалгаж байгаа аж.