Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбоо энэ улирлын премьер лигийн шилдгүүдийг тодруулжээ. Тэгвэл мэргэжлийн Хөлбөмбөгчдийн холбооныхон оны шилдгээр "Манчестер Сити"-гийн хагас хамгаалагч Кевин Де Брюйнег шалгаруулсан байна. Тэрбээр Илкай Гундоган, Рубен Диас, Фил Фоден (бүгд Манчестер Сити), Харри Кейн (Тоттенхэм), Бруна Фернандес (Манчестер Юнайтед) нартай өрсөлдөж ялжээ.
Харин шилдэг залуу тоглогчоор Фил Фоден тодорчээ. Энэ жил 21 настай хөлбөмбөгч премьер лигийн оны шилдэг залуу тоглогч болсон юм.