Цахим хуудсаар энэ сарын 10-наас хойшоо 28 хоногийн хатуу хөл хорио тогтоох уу хэмээн зарим иргэд бичиж эхэлжээ. Тэгвэл уг асуудалд УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг тайлбар өглөө. Тэрбээр "Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. Засгийн газар болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.
Өнөөдөр давтан тунг тариулаад 14-с дээш хоносон иргэд 36 хувь буюу насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь байна. Энэ хүмүүсийн 99.5 хувь нь халдвараас хамгаалагдаж байна.
Бүрэн вакцинжаагүй иргэд халдварт өртөж байгаа эрсдэлийг багасгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, 1 сая 186 мянган хүүхэд буюу хүн амын 40 хувь нь эрсдэлтэй. Түүнчлэн давтан тунгийн дархлаа тогтоогүй 1 сая орчим хүн эрсдэлтэй байсаар байна.
Иймээс маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зай барих нь чухал байна" гэжээ.