Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОСК, НОСК-ийн нэр барьж иргэдээс 6 тэрбум гаруй төгрөг залилсан асуудлыг МБА-нд шалгаж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

ТОСК, НОСК-ийн нэр барьж иргэдээс 6 тэрбум гаруй төгрөг луйвардсан хэргийг Мөрдөн байцаах албанд шалгаж эхэлжээ. Тодруулбал, иргэн Э.Болорчулуун, Э.Солонго нар нь Ж.Бодьсад, Мөнхзаяа нартай хамтран НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн итгүүлж 100-аад иргэнээс БАЙРНЫ УРЬДЧИЛГАА нэрээр 6 орчим тэрбум төгрөг залилсан байна.

Тодруулбал, тэд МАН-ын сонгуулийн хандивт орж ирсэн ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа. Энэ хүрээнд Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас 1м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна хэмээн иргэдэд итгүүлж байрны урьдчилгаа нэрээр мөнгө авчээ.

Тиймээс хохирогчид МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүсэлт өгсөн байна.

Финикс дараагийн шатад шалгарч, аваргуудын улирал өндөрлөлөө
Финикс дараагийн шатад шалгарч, аваргуудын улирал өндөрлөлөө
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.