Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PCR шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Иргэдийн хүсэлтээр хийх коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг зургадугаар сарын 3-наас шинжилгээний цэгүүдээр авч эхлээд байна. Харин PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авах аж. Шинжилгээ авах цэгүүдийн байршилд өөрчлөлт ороогүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй юм байна.

Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутагт зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- "Тэнгэр" худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах "Номин" агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай
ЭМЯ: 1189 шинэ тохиолдол илэрч, 13 хүн нас баржээ
ЭМЯ: 1189 шинэ тохиолдол илэрч, 13 хүн нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.