Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: “Хүүхдийн төлөө фонд“-ын мөнгө хүүхдийн эрүүл мэндийн асуудалд зарцуулагдахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагад хандивын тоглолтоор цугларсан хоёр тэрбум 25 сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүүхдийн төлөө санд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Тодруулбал, тус хандивын мөнгө төрийн санд шилжсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тус мөнгийг өвчтэй хүүхдэд зориулсангүй гэх шүүмжлэл их байсан. Тэгвэл уг мөнгийг ямар зориулалтаар хэрхэн зарцуулах талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр "Сангийн зарцуулалтад ямар хуулийн заалт байгааг тайлбарлая. Хамгийн сүүлд, Ананд гэх хүүхдэд туслах хандивын аян өрнөхөд "Хүүхдийн төлөө фонд"-ын мөнгөнөөсөө өгөөч гэж хүмүүс шаардсан. Хүүхдийн төлөө фонд бол тусгай сан. Олон хүүхдүүдэд хүрсэн томоохон бүтээн байгуулалтад нэн тэргүүнд зарцуулагдана гэсэн зохицуулалт бий. Хуулийн хүрээнд гурван хэлбэрээр энэхүү сангийн мөнгө зарцуулагдана.

Нэгдүгээрт, Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжинэ гэсэн заалт бий.

Хоёрдугаарт, Олон улс тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах,

Гуравдугаарт, Олон улс тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцох /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг/ бэлтгэлд нь дэмжлэг үзүүлэх, гэхдээ болзол хангасан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ. Мөн асарч яваа хүнд нь санхүүгээр дэмжинэ гэсэн үг. Иймээс хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд энэ сан биш, ЭМД-ын сангаас тусгайлсан зориулалт бий" гэлээ.

Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.