Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шуурхай: ХХБ-наас 2 сая ам.доллар залилж, эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаатарыг баривчиллаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь өнгөрсөн тавдугаар сарын 29-нд баривчилсан Харин 41 настай Б.Энхбаатарыг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл түүнийг өнөөдөр барьсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Хэргийг сануулбал, Энэ сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байдаг.

Тэрбээр хэргийг доорх этгээдүүдтэй хамт үйлдсэн бөгөөд банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлээд байгаа юм.

Ховд аймагт амиа алдсан эх, нярай эмч нарын буруугаас болсон гэх дүгнэлт гарчээ
Ховд аймагт амиа алдсан эх, нярай эмч нарын буруугаас болсон гэх дүгнэлт гарчээ
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.