Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 769 хүнээс халдвар илэрч, 47-90 насны 5 хүн нас барж, 126 хүн маш хүнд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 8600 гаруй хүнээс шинжилгээ авахад 769 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 56621 болж байна. 681 нь Улаанбаатарт, эрүүл мэндийн ажилтан 1, 87 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,

  • Эрдэнэт 41,
  • Дархан 1,
  • Төв 7,
  • Хөвсгөл 1,
  • Булган 9,
  • Дорнод 5,
  • Архангай 1,
  • Ховд 11,
  • Хэнтий 2,
  • Говь-Алтай 2,
  • Өвөрхангай 4,
  • Дорноговь 3,

Ингэснээр дотоодын халдвар 55897

Эмнэлгээс шалтгаалах халдвар 167,

Зөөвөрлөгдсөн тохиолдол 509,

Улаанбаатарын халдвар 50139,

Аймаг, орон нутгийн халдвар 5758 болж байна.

Сүүлийн 24 цагт 751 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 49320 боллоо.

Нийт 4345 хүн эмчлэгдэж байгаагаас 2198 нь хөнгөн, 1554 нь хүндэвтэр, 467 нь хүнд, 126 нь маш хүнд байна.

4 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 268 болж байна.

66 настай эрэгтэй, 5 сарын 20-нд онош батлагдсан

53 настай эмэгтэй, 5 сарын 24-нд онош батлагдсан

90 настай эмэгтэй, 5 сарын 25-нд онош батлагдсан

88 настай эмэгтэй, 5 сарын 28-нд онош батлагдсан

47 настай эрэгтэй, 5 сарын 25-нд онош батлагдсан" гэлээ.

МҮХБ-ны Их эеийн хуралдаан өнөөдөр болно
МҮХБ-ны Их эеийн хуралдаан өнөөдөр болно
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.