Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хурал өнөөдөр Бөхийн өргөөнд хуралдана. Өнөөдрийн хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэх юм. Энэ удаагийн Их Эе хуралдаанд 256 төлөөлөгч оролцоно гэдгийг мэдэгдсэн. Үүнд,
- Улсын аварга – 12,
- Улсын арслан – 11,
- Улсын гарьд – 10,
- Улсын заан – 27,
- Сонгуульт хугацаанд тэргүүлэгчдээр ажилласан – 6,
- Аймгийн бөхийн холбоо ба Налайх, Багануур – 69,
- 21 аймгийн бөхийн төлөөлөл – 84,
- Бөхийн зүтгэлтэн – 5,
- Бөх судлаач -5,
- Бөхийн тайлбарлагч – 5,
- Жаяг дэгийн баг -5,
- Засуулуудын төлөөлөл -5,
Нийт 256 төлөөлөгч оролцоно. Их Эе хурлаар Монголын үндэсний бөхийн холбооны дараагийн тэргүүнийг сонгох, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүргүүлэх заалтууд болон үндэсний бөхийн холбооны дүрмийн талаар хэлэлцэх болно.