Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөрт зориулсан цэргийн ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлж, Зэвсэгт хүчний Жанжин штабыг Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнахаар зарлиг гаргаснаа дуулгалаа.
Тэрбээр "Та бүхэн энэхүү одонг хүртэх эрхтэй. Чингис хаанаар овоглосон цэргүүд байх ёстой. Монгол цэрэг Чингисийн цэрэг, Монгол цэрэг дэлхийн цэрэг. Та бүхнийг бүх цэргийн их хар сүлд ивээж, Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн сүр хүч, хийморь жавхаа үеийн үед мандан бадарч, Монгол төрийн өлмий бат оршиг" гэлээ.
Улмаар зарлигийг уншиж танилцуулан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзоригт гардуулсан юм.
Сануулахад,
"Чингисийн одон" хүртэж байсан эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 онд Академич Хавтгайн Намсрай
- 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр
- 2018 онд Чингисийн одон олгоогүй
- 2019 онд THE HU