Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар МАХН-аас МАН-тай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцээд тус намын 2021 оны тавдугаар сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Монгол Ардын хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасч шийдвэрлэжээ.
Дээд шүүх: МАХН-ын үйл ажиллагааг зогсоож, бүртгэлээс хаслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.