Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боксын Ази тивийн аваргууд 10 мянган ам.долларын шагнал авна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ази тивийн сонирхогчдын боксын 2021 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-31-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдана. Энэтхэгийн Дели хотноо болох байсан ч цар тахлын улмаас ийнхүү зохион байгуулах орныг өөрчилсөн байна. Тус тэмцээний шагналын сан 400 мянган ам.доллар юм.

Ази тивийн АШТ-ий жин, жингийн медаль хүртсэн тамирчдын мөнгөн шагналыг танилцуулахад, алтан медаль - 10.000, мөнгөн медаль - 5.000, хүрэл медаль- 2 мянга 500 ам.долларын шагналын сантай.

Монголын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга, эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир нараар ахлуулсан баг тамирчдыг танилцуулахад, эрэгтэй тамирчид: Х.Энхмандах 52 кг, Х.Энх-Амар 57 кг, Э.Цэндбаатар 63 кг, Б.Чинзориг 63 кг, Б.Мишээлт 69 кг, О.Бямба-Эрдэнэ 75 кг, эмэгтэй тамирчдаас Л.Алтанцэцэг 51 кг, О.Есүгэн 57 кг, М.Намуун /60 кг/ нар өрсөлдөхөөр болжээ.

МАХН татан буугдаж байгаагаа албан ёсоор зарлана
МАХН татан буугдаж байгаагаа албан ёсоор зарлана
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна