УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуульчдын холбоо бол хуульчдын хураамжаар санхүүждэг. Нэг хуульч, хуулийн төсөлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 4/1 буюу жилдээ 100 гаруй мянган төгрөг нэмж байгаа. Миний мэдэхийн хэдэн жилийн өмнө, хуульчдын холбооны дансанд 600-700 сая төгрөг чөлөөтэй байж байдаг байсан. Одоо тэрбум гарсан байх. Одоо яг дансанд нь хэдэн төгрөг байна. Сүүлдээ банкандаа энэ хураамжийг хадгалаад хүүгээр нь амьдардаг хэдэн хүн бий болж байх шиг байна.
Хоёрдугаарт, Хуульчдын холбооны их хурлын зохион байгуулахдаа их будилаантай зохион байгуулдаг. Хуульчид ярьдаггүй л болохоос бүгд мэднэ. Хуульчдад нууц үг тараадаг. Тэр нууц үгээ бөөнөөр нь цуглуулаад авчихдаг, зарим нь худалдаж ч авдаг. Тэгээд тэр нууц үгийг хамгийн их цуглуулж авсан нь Ерөнхийлөгчөө томилогдог. Ийм хуйвалдааны олноор Монголын хуульчдын холбоо байгуулагдаж явж байгаа. Үүнийг эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд огт тусгаагүй байна" гэлээ.
Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх "Хуульчдын холбооны Ерөнхийлөгч тус холбооны санхүүгийн асуудалд ордоггүй. Гэхдээ Хуульчдын холбоо байгуулагдсан цагаас хуульчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор хадгаламж бий болгосон. Үе үеийн Ерөнхийлөгч нар хийж ирсэн. Тэрбум гаруй төгрөгийн хадгаламж бий болсон. Үүнийг юунд, хэрхэн зарцуулах талаар зөвлөл тодорхой шийдвэр гаргадаг" гэв.