Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Израйлиас буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг чартер нислэгээр ирүүлэхээр ажиллаж байна

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 25 секунд

 

Израиль, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал хүндэрч байна. Тус улсад манай улсын 60 гаруй иргэн түр хугацаагаар оршин суудаг байна. Ингээд тус улсад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал хэр байгаа талаар ГХЯ-наас тодрууллаа. 

"Гадаад харилцааны яамны зүгээс Израиль улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд байгаа бөгөөд мөн Израиль улсад байгаа манай улсын Өргөмжит консул Ами Оркабид мэдэгдсэн. Одоогийн байдлаар Израиль, Палестины мөргөлдөөний улмаас манай иргэд хохирсон, өртсөн тохиолдол байхгүй. ЭСЯ-ны зүгээс иргэдтэй тогтмол холбогдож, хувийн аюулгүй байдлаа хангах, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, яаралтай тохиолдолд ЭСЯ, Өргөмжит консултай холбогдохыг анхааруулаад байна.

Тус улсад манай улсын 60 гаруй иргэн байнга болон түр хугацаагаар оршин суудаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг Истанбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна. Эдгээр иргэн эх орондоо буцах шалтгаан нь нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоогүй болно" гэлээ. 

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.