Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, "Хээтэй" хорооллын 4-2 байрны 5 дугаар орцны оршин суугчид нийлж орцондоо иж бүрэн засвар шинэчлэл хийжээ. Тус орцны оршин суугч М.ЖАНЛАВ орцныхоо давхар бүрт оршин суугчдын сонголтоор өнгөлөг, гоёмсог зургуудыг сэтгэлээ шингээж зурсан байна. Мөн орцны засварын ажил давхар бүрийнхээ хуучин модон цонхыг вакум цонхоор солихоос эхлэн цаашлаад их цэвэрлэгээ, ариутгал хийж, ажиллахаа больсон орцны кодтой хаалгаа зассан аж. Түүнчлэн давхар бүрийн хана, шат, шатны бариулыг будах гээд үргэлжилж байгаа юм байна.