Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАА-г дэмжих 500 тэрбум төгрөгийн зээлийг олгож эхэлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгожээ. Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464,3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгосон байна. 

Мөн Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383,2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон аж.

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн 7 хоногоос олгогдож эхэлсэн. Энэхүү зээл нь:

          Хаврын тариалалтад 100 тэрбум

          Ноолуур бэлтгэлд  200 тэрбум

          Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм. Одоогийн байдлаар 2165 хүсэлтэд 30.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Тавдугаар сарын 22-ноос ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ
Тавдугаар сарын 22-ноос ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ
 
Нам даралтын зуух дэлбэрч 52 настай эрэгтэй гэмтжээ
Нам даралтын зуух дэлбэрч 52 настай эрэгтэй гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.