Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Магалжав: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан нь журам зөрчсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Үндэсний Бөхийн Салбар Хорооны дарга, ХЗДХЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржид 2020 оны наадмын допингийн зөрчлийн талаар гаргасан шийдвэрээ дахин хэлэлцэх санал хүргүүллээ. Тус саналд, 

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны 05-р сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг хүргүүлж байна. Удахгүй болох ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэж байна.

Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны 10-р сарын 20-ны өдөр хуралдан 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар 11 сараар барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргасан. Энэ нь МҮБХ-ны 2017 онд баталсан допингийн эсрэг журмыг зөрчсөн, мөн өмнөх жилүүдэд ажиллаж байсан Бөхийн салбар хорооны 2018, 2019 онуудад допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд оногдуулж байсан хариуцлага зэргээс ухарсан, шударга бус шийдвэр болсон.

Дээрх шийдвэр нь монгол бөхөд маш их хор нөлөөтэй шийдвэр гэдгийг та бид сайн мэдэж байгаа бөгөөд олонхийн саналаар шийдвэрлэсэн гэх шийдвэрээ эргэн харж шударга шийдвэр гаргахаар салбар хороогоо хуралдуулахыг хүсье. Хэрэв дээрх гаргасан шийдвэрээ өөрчлөхгүйгээр ҮИБНЗБХороогоор хэлэлцүүлэн бөхчүүд, тамирчдын шударга, тэгш байдал, үндэсний бөх, спортын мөн чанарыг үгүйсгэсэн шийдвэрийг эцэслэн батлуулвал ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадмыг зохион байгуулахад нэн хүндрэлтэй байдал үүсэхээр байна. Бөхийн салбар хороо нь 1990 оноос баяр наадмын бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулж ирсэн ба одоо допингийн хэрэг нийт бөхчүүдэд хамааралтай маш эмзэг асуудал болж байгаа бөгөөд таны даргалж байгаа салбар хороо тун хариуцлагатай цаг үед ажиллаж байгааг анхааран, шударга шийдвэр гаргахыг хичээн ажиллана уу.

ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ" гэжээ. 

 

Улаанбаатар-Налайх чиглэлийн замын нэг урсгалыг өнөөдрөөс хаана
Улаанбаатар-Налайх чиглэлийн замын нэг урсгалыг өнөөдрөөс хаана
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.