Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Тамга, тэмдэгтэй холбоотой асуудал хууль зүйн хувьд эцэслэгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

АН-ын тамганы маргааны шүүх хурал өнөөдөр Захиргааны шүүхэд боллоо. Улмаар өнөөдөр анхан шатны шүүх шийдвэрээ гаргатал С.Эрдэнийн талд буй тамга тэмдэгийг хүчин төгөлдөр тооцох шийдвэр гаргасан юм. 

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "АН-ын тамгыг хүчингүй болгоогүй. Зөвхөн үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг өнөөдөр давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Ямар ч хууль зүйн шаардлагагүй хангахгүйгээр түдгэлзүүлсэн байна гэж үзэж, хүчингүй болгосон. Одоо АН-ын тамга хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болж, сэргэж байна. Анхан шатны шүүх дээр ямар нэгэн үр дагавар гарахгүй. Хуучин Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Туваан гэж хүний нэрийг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн байсантай холбоотойгоор энэ маргааныг Захиргааны хэргийн шүүхэд үүсгэсэн байсан. Дээд шүүх холбогдох шийдвэрүүдээрээ Ц.Туваан нь АН-ыг төлөөлөх эрхтэй этгээд биш гэдэг шийдвэр гаргасан. Тэгэхээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцэнэ гэж байгаа ч ямар нэгэн хууль зүйн үр дагавар байхгүй. 

Өнөөдрийн Захиргааны шүүхийн шийдвэр тамгатай холбоотой асуудлыг хууль зүйн хувьд эцэс болж байна. Гэрчилгээ, тамга тэмдэгтэй холбоотой асуудал нэг талдаа гарсан гэсэн үг. Одоо АН-ынхандаа хандаж хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ нэгтгэе" гэлээ. 

ТАНИЛЦ: Маргааш цахилгаан тасалж, засвар хийгдэх байршлууд
ТАНИЛЦ: Маргааш цахилгаан тасалж, засвар хийгдэх байршлууд
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.