Монголын үндэсний бөхийн холбооноос боловсруулсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулах үндэсний бөхтэй хамааралтай нэмэлт, өөрчлөлтүүдийг танилцуулж байна.
2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадам
...2.3.Үндэсний их баяр наадмын улс, аймаг, сумын баяр наадмыг 7-р сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэнэ.
2.3.1 Тэмдэглэлт ой тохиож байгаа аймгийн наадмын товыг Засгийн газар, сумын ойн товыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтооно.
6 дугаар зүйл.Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг
6.1.Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачидад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн Засаг дарга тус тус олгоно.
6.2. Наадмын допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг олгоно.
7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
7.1. Улсын баяр наадамд 10 жил тутам тэгш ойг давхцуулан 1024 бөх, тэгш ой тохиогоогүй баяр наадамд 512 бөх барилдана.
7.2 Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:
7.2.1. Тав давсан бөхөд улсын начин;
7.2.2. Зургаа давсан бөхөд улсын харцага;
7.2.3. Долоо давсан бөхөд улсын заан;
7.2.4. Найм давсан бөхөд улсын гарьд;
7.2.5. Ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
7.2.6. Улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
7.2.7. Улсын аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
7.2.8. Улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга;
7.2.9. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлээгүй улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл ээлжит чимэг;
7.2.10. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 10 давж түрүүлбэл улсын аварга,
7.2.11. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлээгүй улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын аварга;
7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл улсын аварга;
7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 10 давж түрүүлвэл улсын даян аварга;
7.2.14. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын даян аварга;
7.2.15. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлвэл улсын дархан аварга цол олгоно.
7.2.16. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын даян аварга цолтон 9 давж үзүүрлэвэл улсын дархан аварга цол олгоно.
7.4. Аймгийн баяр наадмын 10 жил тутам тохиох тэгш ойд 256 бөх барилдаж 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.4.1. Аймгийн баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.5. Сумын баяр наадамд 10 жил тутам тохиох тэгш ойд 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд сумын начин, 6 давсан бөхөд сумын харцага, 7 давсан бөхөд сумын заан цол олгоно.
7.5.1. Сумын баяр наадмын тэгш ой тохиогоогүй жилүүдэд 64 бөх барилдах бөгөөд 5 давж үзүүрлэсэн бөхөд сумын начин, 6 давж түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.
7.6. Аймаг, сумын баяр наадамд барилдах бөхчүүдийг бүртгэхдээ яс үндэс, харьяалал, төрсөн болон оршин суух хаягаар ялгаварлахыг хориглоно.
7.9. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй.
7.9.1. Зөвхөн улсын аварга, даян аварга цолтонгуудыг эрэмбэлэхдээ цол хүртсэн он дараалалаар нь эрэмбэлнэ.
7.9.2. Энэ хуулийн 7.2.10, 7.2.11, 7.2.12, 7.2.13, 7.2.14, 7.2.15, 7.2.16-д заасан барилдаанд 2 бөх ижил цол хүртэх магадлалтай бөгөөд хуулийн 7.9.1. заалтаар эрэмбэлнэ.
7.9.3. Аймаг, сумын наадмын тэгш ойн жил ба тэгш ой тохиогоогүй жилүүдэд барилдаж ижил цол авсан бөхчүүдийг эрэмбэлэхдээ давааг харгалзахгүй, цол авсан оноор эрэмбэлнэ.
7.10. Бөхийг цол амжилтаар нь эрэмбэлэх бөгөөд 2003 онд батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай” хууль батлагдсан өдрөөс өмнө цол авсан бөхчүүдэд энэ заалт хамаарахгүй болно.
10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны дөрөв ба түүнээс дээш давсан бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг допингийн /допингийг сэргээш гэж орчуулсан нь утга зүйн хувьд оновчгүй байгаа тул Олон улсад хэрэглэж байгаа нэрээр оруулах санал/ шинжилгээнд заавал оруулна.
14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна. Түүнд унасан бөхөд цол, чимгийг нөхөж олгоно.