Халдвар авсан иргэдийг эмнэлэг болон гэрт нь эмчилж буй. Гэвч иргэдийн ихэнх нь эмнэлэг рүү шилжихээс татгалзаж, гэртээ эмчлүүлэх санал их гаргаж байгаа аж. Энэ нь халдвар авсан хүнд хэлбэрийн архаг суурь өвчтэй иргэдэд өвчин хүндрэх, амь насанд эрсдэл үүсэх сөрөг нөлөөтэй учир заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн 3201 хүн гэрээр эмчлүүлж байна.